Барилга угсралт, материал үйлдвэрлэл, худалдааны “БАТС-ӨРГӨӨ” компани нь 1999 онд барилгын салбар дахь хувийн хэвшлийн тоог нэгээр нэмж байгуулагдсан түүхтэй.
Бид үйл ажиллагаагаа эхэлсэн цагаасаа л захиалагчдынхаа эрх ашиг, эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай материалыг нийлүүлж, барилгын угсралтыг гүйцэтгэхийн төлөө боловсон хүчний асуудлыг цогцоор нь шийдсэн бөгөөд өнөөдөр энэ салбарт техник технологийн өндөр чадамжтай хамт олон болж төлөвшсөн байна.

Одоогийн байдлаар манай компани нь улсынхаа барилгын салбарын хөгжил дэвшлийг аймаг орон нутагт хүргэж, өргөн олноо таниулахын сацуу чанартай барилгаар хэрэгцээг нь хангах цогц бодлого баримтласнаар “Говь” ХК-ийн Архангай аймаг дахь төлөөлөгчийн газар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумын хүн эмнэлгийн барилга, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Эрдэнэ сумын засаг даргын тамгын газар, Өргөн сумын сургуулийн өргөтгөл, Өргөн, Замын-Үүд сумын хүн эмнэлгийн барилга, Хатанбулаг сумын 200 хүний суудалтай соёлын төв, Сайншанд сумын 928 хүүхдийн суудалтай хичээлийн байрны цогцолбор, Говь-Сүмбэр аймгийн Чойр суманд 30 ортой халдвартын эмнэлгийн барилга, Сайншанд сумын 64 айлын орон сууцны барилгын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, улсын комисст онц сайн үнэлгээтэй хүлээлгэн өгөөд байна.

2000 онд Монголын Барилгачидын Холбооны гишүүн
2001 онд "Оны Шилдэг Байгууллага" өргөмжлөл
2004 онд Нийгэм эдийн засагт үр бүтээлтэй ажилсаныг үнэлж
Хүндэт өргөмжлөл
2005 онд Олон ажлын байр бий болгосонд Хүндэт өргөмжлөл
2004 онд Хүндэт өргөмжлөл
2005 онд Хүндэт өргөмжлөл
2006 онд Засгийн газрын хэрэгжүүлж буй "40000 орон сууц" хөтөлбөрийн оролцогч
2007 онд "Шинэ Орон Сууц 2007" Батламж
2007 онд "Шилдэг Барилга Угсралт "
Copyright © Bats-Urgoo Co.Ltd.
Developed by Sound of Life LLC