card

        “Батс-Өргөө” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 1999 онд байгуулагдаж барилга угсралт, материал үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

        Энэ хугацаанд манай компани нийслэл, аймаг, суманд улсын болон хувийн хөрөнгө оруулалтаар 200 гаруй барилга байгууламж, 1000 гаруй айлын орон сууцны барилга угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ашиглалтанд өгөөд байна.

Манай компанийн үнэт зүйл бол манай ажилтнууд бөгөөд бид ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрхэмлэж үйлдвэрлэл явуулдаг хэрэглэгчийн талархал хүлээсэн компани байна.

 

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

Бид эрүүл, аюулгүй, байгаль орчинд ээлтэй хариуцлагатай үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг эрхэмлэнэ.

 ЗОРИЛГО

Манай компани ХАБЭА-н менежментийн тогтолцоог бүрэн хэрэгжүүлж, эрүүл, аюулгүй, чанартай бүтээн байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээгээр салбартаа манлайлна.   

ЗОРИЛТУУД

Бид MNS ISO45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандартыг барилга угсралт, материал үйлдвэрлэлийн салбартаа бүрэн хэрэгжүүлнэ.

ХАБЭА-н сургалтыг компанийн үйл ажиллагааны онцлог, ХАБЭА-н хууль, менежментийн тогтолцооны стандартын шаардлагад нийцүүлэн тогтмол зохион байгуулна.

Ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалж, компанийн үйл ажиллагаанд оролцож буй нийт ажилтнуудыг эрүүл, аюулгүй орчинд ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлж ажиллана.

Эрсдэлийн удирдлагыг бүх шатанд хэрэгжүүлж аливаа бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлнэ.

ХАБЭА-н бүх шатны хяналтыг тогтмол хийж, үл тохирлыг цаг тухайд нь залруулан байнгын сайжруулалтыг хийнэ.

Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай технологийг бүтээн байгуулалт, үйлдвэрлэл үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ.

Аюулгүй ажиллагааны аян хөтөлбөрийг тогтмол зохион байгуулж нийт ажилтнууд, гэрээт, туслан гүйцэтгэгч нарын хамтын оролцоог хангаж идэвхжүүлнэ.

Компани эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хандлага, дадал, соёлыг төлөвшүүлж, бусдад түгээнэ.

Introduction

Bats-Urgoo LLC has built a proud history and a leading market position in the infrastructure, construction and real-estate sectors by being high-efficiency and absolutely reliable service provider.

Since 1999, we have been providing our clients with reliable solutions to their most complex construction challenges. Today, we are recognized as leader in the industry for our strength in traditional construction methods and for our creative, fresh approach to cutting-edge technologies and delivery systems.

Bats-Urgoo LLC works as a general contractor and construction manager on various projects throughout the Mongolia. We take great pride to our reputation for superior client satisfaction. We strive to satisfy owners and consistently deliver projects on time, within budget, and to high standard quality.

Our success is driven by more than building some of the most advanced facilities for our corporate, institutional and government clients. More and more of our clients are turning to us for our distinctive ability to implement innovative project management techniques and to serve as a reliable provide of knowledge-driven solutions for their complex construction projects.
Our business has always been renowned for excellence in craftsmanship and we continue that focus today.

 

Хүсэлт илгээх