ХАБЭАБО-ны бодлого

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО

Бид эрүүл, аюулгүй, байгаль орчинд ээлтэй хариуцлагатай үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг эрхэмлэнэ.

 ЗОРИЛГО

Манай компани ХАБЭА-н менежментийн тогтолцоог бүрэн хэрэгжүүлж, эрүүл, аюулгүй, чанартай бүтээн байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээгээр салбартаа манлайлна.   

ЗОРИЛТУУД

  1. Бид MNS ISO45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандартыг барилга угсралт, материал үйлдвэрлэлийн салбартаа бүрэн хэрэгжүүлнэ.
  2. ХАБЭА-н сургалтыг компанийн үйл ажиллагааны онцлог, ХАБЭА-н хууль, менежментийн тогтолцооны стандартын шаардлагад нийцүүлэн тогтмол зохион байгуулна.
  3. Ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалж, компанийн үйл ажиллагаанд оролцож буй нийт ажилтнуудыг эрүүл, аюулгүй орчинд ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
  4. Эрсдэлийн удирдлагыг бүх шатанд хэрэгжүүлж аливаа бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлнэ.
  5. ХАБЭА-н бүх шатны хяналтыг тогтмол хийж, үл тохирлыг цаг тухайд нь залруулан байнгын сайжруулалтыг хийнэ.
  6. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай технологийг бүтээн байгуулалт, үйлдвэрлэл үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ.
  7. Аюулгүй ажиллагааны аян хөтөлбөрийг тогтмол зохион байгуулж нийт ажилтнууд, гэрээт, туслан гүйцэтгэгч нарын хамтын оролцоог хангаж идэвхжүүлнэ.
  8. Компани эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хандлага, дадал, соёлыг төлөвшүүлж, бусдад түгээнэ.