


Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Түүхт 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрсөн баасан /2026.09.04/ гарагт болсон. Энэ үеэр барилгын салбарын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан 100 аж ахуйн нэгж, байгууллагыг шилдгээр нэрлэж, тодрууллаа.