Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд 156 сургуулийн барилгыг ашиглалтад оруулсны нэг нь Нийслэлийн Ерөнхий боловсролын 21-р сургуулийн барилга юм. Тус барилгын гүйцэтгэгчээр Батс-Өргөө ХХК ажиллаж, найман сарын дотор барьж, хугацаанаас нь хоёр жилийн өмнө стандартын дагуу чанарын өндөр түвшинд барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.


Тус сургуулийн барилга нь таван хэсэг байгуууламжаас бүрдсэн, нэг ээлжиндээ 1500 хүүхэд хичээллэх хүчин чадалтай хоёр ээлжээр нийт 3000 гаруй хүүхэд суралцах боломжтой. Спорт, урлагийн танхимтай, хими биологийн лабораторитой, 42 ангитай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 250 суудалтай цайны газартай юм.

Санхүүжилтийн эх үүсвэрийг Монгол Улсын Засгийн газраас цаг алдалгүй шийдвэрлэж ирснээс гадна нийгмийн хариуцлагаа ухамсарлаж дулааны богино улиралын хугацаанд хоёр ээлжээр шахуу хувиараар өндөр зохион байгуулалттай ажилласан нь хугацаа хэмнэх үндсэн шалтгаан болсон гэдгийг захирал Ж.Батсайхан онцолсон юм.
Эх сурвалж: https://eguur.mn/35608/